“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны ДАШТ өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 62, 68, эрэгтэйчүүдийн 57, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанаар үргэлжилнэ. Мөн өчигдөр барилдсан дөрвөн жингийн дагах болон медалийн төлөөх барилдаанууд болж байна.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын  тэгшитгэлийн барилдаанд Тажикистаны Т.Икримовыг 8:6 оноогоор хожсон жинд МУГТ Э.Бэхбаяр сая Узбекистаны Ж.Туробовыг 6:0 оноогор ялж шөвгийн 16-д үлдлээ. Манай бөх 1/8 шигшээд ОХУ-ын бөх Заур Угуевтай барилдана.