“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны ДАШТ өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 62, 68, эрэгтэйчүүдийн 57, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанаар үргэлжилнэ. Мөн өчигдөр барилдсан дөрвөн жингийн дагах болон медалийн төлөөх барилдаанууд болж байна.

65 кг-д ОУХМ Т.Тулга Беларусийн Н.Скрябинтай барилдаж 5:0-ээр хожлоо.

Энэ барилдааны өмнө эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд оролцож буй МУГТ Э.Бэхбаяр тэгшитгэлд Тажикистаны Т.Икримовтой барилдаж 8:6 оноогоор хожсон. Барилдааны эхэнд 6 оноо алдаж, хоёрдугаар үед нөхөж хожсон юм. Одооманай бөх Укбекистаны бөхтэй барилдана.  Мөн МУХБ, МУГТ С.Батцэцэг Болгарын бөхийг цэвэр ялсан билээ.