Баянзүрх дүүргийн 2-р хороо нь 11070 хүн амтай, цэцэрлэгийн насны 1109 хүүхэдтэй боловч улсын өмчит цэцэрлэггүй юм.

Тус хорооны иргэд 2017 оноос эхлэн холбогдох төрийн байгууллагатай хамтран цэцэрлэг барих газартай болохоор ажиллаж байгаа юм. Үүний үр дүнд газар чөлөөлөлт, нөхөн олговрын ажил амжилттай хийгдэж байна.

Тус хороонд Арабын Нэгдсэн Эмират Улсын санхүүжилтээр 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга баригдахаар болж, газар чөлөөлөлтийн нөхөн олговор 2019 оны Нийслэлийн төсвөөс хийгдэж байгаа нь энэ ажээ.