“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны ДАШТ өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 62, 68, эрэгтэйчүүдийн 57, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанаар үргэлжилнэ. Мөн өчигдөр барилдсан дөрвөн жингийн дагах болон медалийн төлөөх барилдаанууд болж байна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд оролцож буй МУХБ, МУГТ С.Батцэцэг эхний учраа Болгарын бөх Гадаеваг барилдаан эхлээд удаагүй байхад мордож унагаад цэвэр яллаа. Одоо Латви Израилийн ялсантай барилдана.
Энэ барилдааны өмнө эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд оролцож буй МУГТ Э.Бэхбаяр тэгшитгэлд Тажикистаны Т.Икримовтой барилдаж 8:6 оноогоор хожсон. Барилдааны эхэнд 6 оноо алдаж, хоёрдугаар үед нөхөж хожсон юм. Одооманай бөх Укбекистаны бөхтэй барилдана.
Удахгүй 65 кг-д барилдах Т.Тулга дэвжээнд гарах гэж байна. Т.Тулга эхний тойрогт Беларусийн Н.Скрябинтай барилдах юм.