“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны ДАШТ өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 62, 68, эрэгтэйчүүдийн 57, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанаар үргэлжилнэ. Мөн өчигдөр барилдсан дөрвөн жингийн дагах болон медалийн төлөөх барилдаанууд болж байна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд оролцож буй МУГТ Э.Бэхбаяр тэгшитгэлд Тажикистаны Т.Икримовтой барилдаж 8:6 оноогоор хожлоо. Барилдааны эхэнд 6 оноо алдаж, хоёрдугаар үед нөхөж хожив. Одооманай бөх Укбекистаны бөхтэй барилдана.