Сүхбаатарын талбайд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн захиалга авч байна

Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс өгөх нээлттэй өдрүүд Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагууд Сүхбаатарын талбайд ажиллаж байна. 

ШШГЕГ, УБЕГ, ШШҮХ, ХХЕГ, ЦЕГ, ДХИС зэрэг байгууллагууд төв талбайд төрийн үйлчилгээ үзүүлж буй юм. Үүнээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын асрууд хамгийн урт дараалалтай байна. Иргэд эндээс иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн бүртгэлийн талаарх үйлчилгээг авч байна.

Түүнчлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж үйлчилж байна. Үүнд биеийн жин үзэн сахарын хэмжээ болон ясны сийрэгжилтийг газар дээр нь тодорхойлж байв. 

Мөн цагдаагийн байгууллагын асар нэлээд урт дараалалтай байна. Энд цагдаагийн байгууллагын лавлагаа тодорхойлолтоос гадна жолооны үнэмлэхийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар өнөөдөр дараах үйлчилгээг үзүүлж буй.

1. Иргэний улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Төрсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /

Гэрлэсний бүртгэл /харъяалал харгалзахгүй

/Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалга /захиалгыг тухайн өдрийн 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгоно.

Гадаад паспортын мэдүүлэг хүлээн авах /СБД болон ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс ажлын 5 хоногийн дараа хүлээж авах/

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэл

Барьцаалбаргүй барьцааны гэрээний бүртгэл

Барьцаалбартай барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах

Барьцаалбаргүй барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах

Барьцааны гэрээ дуусгавар болгох

Хуулбар хийлгэх

Бусад үйлчилгээний мэдүүлгийг хүлээн авах

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааҮл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах

Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:

- Хязгаарлагдмал хариуцлагатай компани
- Холбоо /ТББ/
- НөхөрлөлХуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
- Хуулийн этгээдийн оноосон нэрийн
- Хуулийн этгээдийн хаягийн
- Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн
- Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдалагын
- Хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны
- Хуулийн этгээдийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

4. Архивын дараах лавлагааг олгоно.

Төрсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт дуусгавар болсны лавлагаа
Гэрлэлт сэргээсний лавлагаа
Эцэг/эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа
Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа
Нас барсны бүртгэлийн лавлагаа
Цахим үнэмлэхний лавлагаа
Гадаад паспорт аваагүй лавлагаа
Гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
Гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй тухай лавлагаа
Монгол улсын харьяатаас гарсан бүртгэлийн лавлагаа
Регистрийн дугаарын лавлагаа
Регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа
1 дүгээр маягтын лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчилсөн тухай лавлагаа

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагууд ашиглаж байгаа тоног төхөөрөмж, хэрэгслээ нийтэд дэлгэн мэдээлэл өгч байлаа. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)