“Нурсултан 2019”: С.Цэрэнчимэд, Х.Болортуяа нар тэмцээнээ дуусгалаа

“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны ДАШТ өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 62, 68, эрэгтэйчүүдийн 57, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанаар үргэлжилнэ. Мөн өчигдөр барилдсан дөрвөн жингийн дагах болон медалийн төлөөх барилдаанууд болж байна.

Өчигдөр барилдсан манай бөхчүүдээс гурван бөх дагах барилдаанд гарахаар болсон.

Тэднээс 57 кг-ын жинд МУГТ С.Цэрэнчимэд  Эквадорын Лисетте Антес Кастильотой барилдаж 4:8-аар хожигдлоо.

65 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа БНХАУ-ын Ш.Вангтай торгуулийн тойрогт барилдаж 6:10 оноогоор хожигдлоо.   

59 кг-ын жинд Б.Шоовдор Азербайжан, Украин хоёрын ялсантай хүрэл медалийн төлөө барилдана.

Өнөөдөр урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болох жингээс  62 кг-д Э.Гантуяа ОХУ-ын Мария Кузнецоватай, 68 кг-ын жинд дэлхийн хошой амарга С.Батцэцэг Узбекистаны Нулифар Гадаеватай тус, тус барилдана.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ Э.Бэхбаяр тэгшитгэлд Тажикистаны Т.Икримовтой барилдахаар болжээ. Ялбал Узбекистаны Ж.Туробовтой барилдахаар боллоо.

65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга эхний тойрогт Беларусийн Н.Скрябинтай барилдахаар болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)