Испанийн "Реал Мадрид" клуб 20 настай хөлбөмбөгч Килиан Мбаппег багтаа авахын тулд 275 сая евро төлнө гэж El Chiringuito телевиз мэдээлэв.
Мбаппе одоогоор Францын ПСЖ клубт хүчин зүтгэж байгаа билээ. Эх сурвалжийн хэлснээр Испанийн клубт залуу довтлогчийг шилжүүлж авсны төлбөрт 225 сая евро, үлдсэн 50 саяыг урамшуулал хэлбэрээр олгох юм. Мөн Mбаппед 35 сая евро төлөх бөгөөд татварын улмаас энэ хэмжээ 40 сая болж нэмэгдэх магадгүй юм.