Бүгд найрамдах Польш улсын Плоцк хотноо энэ сарын 12-17-нд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт, туслах дасгалжуулагч Г.Цолмон нараар ахлуулсан залуучуудын эмэгтэй шигшээ баг оролцжээ. Польш улсын Плоцк хотын даргын нэрэмжит олон улсын энэхүү тэмцээнд манай баг гуравдугаар байр эзэлсэн байна. Мөн тэмцээний билэгдэлийн гарааны таван тоглогчийн нэгээр олон улсын хэмжээний мастер Б.Өнөрзаяа тодорчээ.