“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны ДАШТ өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 62, 68, эрэгтэйчүүдийн 57, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанаар үргэлжилнэ. Мөн өчигдөр барилдсан дөрвөн жингийн дагах болон медалийн төлөөх барилдаанууд болох юм.
Манайхаас 62 кг-д Э.Гантуяа ОХУ-ын Мария Кузнецоватай, 68 кг-ын жинд дэлхийн хошой амарга С.Батцэцэг Узбекистаны Нулифар Гадаеватай тус, тус барилдана.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ Э.Бэхбаяр тэгшитгэлд Тажикистаны Т.Икримовтой барилдахаар болжээ. Ялбал Узбекистаны Ж.Туробовтой барилдахаар боллоо.
65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга эхний тойрогт Беларусийн Н.Скрябинтай барилдахаар болжээ.
Өчигдөр барилдсан манай бөхчүүдээс гурван бөх дагах барилдаанд гарахаар болсон.
57 кг-ын жинд МУГТ С.Цэрэнчимэд Эквадорын Лисетте Антес Кастильотой барилдаж, ялбал Румыны Анастасиа Никитатай барилдана.
59 кг-ын жинд Б.Шоовдор Азербайжан, Украин хоёрын ялсантай хүрэл медалийн төлөө барилдана.
65 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа БНХАУ-ын Ш.Вангтай торгуулийнтойрогт тус тус барилдана.