Европын парламент өчигдөр Их Британийг Европын холбооноос гарах асуудлаар санал хураалт явуулжээ. Гишүүдийн дэмжсэн 544, татгалзсан 126, түдгэлзсэн 38 саналын дүнгээр шийдвэрээ баталж, "бэлтгэл төлөвлөлт"-гүйгээр Европын холбооноос гарах гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурьт нэгдсэн байна. "Бэлтгэл төлөвлөлт" нь Европын холбооны талын "наад захын баталгааны бодлого" бөгөөд энэ нь Их Британийн умард бүс нутаг, Ирланд улсын хооронд гааль, хилийн шалгалтын бодит дэд бүтэц зэрэг "тодорхой хилийн шугам" гаргахгүйг баталгаажуулах зорилттой юм байна. Европын парламент санал хураалтын дараа нийтэлсэн мэдэгдэлдээ, “хуульд нийцэх, хэрэгжүүлж болохуйц” “бэлтгэл төлөвлөлт буюу орлуулах төсөл”-д нээлттэй байр сууриар хандаж байна гээд, Их Британи Европын холбооноос гэрээгүйгээр гарвал бүх үүрэг хариуцлагыг хүлээхийг онцолж байна гэжээ.
Мэдэгдэлд, “Европын холбооноос гэрээгүйгээр гарлаа гээд Их Британи “Европын холбооноос гарах төлбөр”-ийг тушаах,Их Британи дахь Европын холбооны ард иргэдийн эрх ашгийг хамгаалах, мөн "Белфастын гэрээ”-г мөрдөхөөс зайлсхийж чадахгүй юм. Хэрэв Их Британи Европын холбооноос гэрээгүйгээр гарахаас зайлсхийх, жишээлбэл сонгууль явуулах буюу бүх нийтийн санал хураалт явуулах гэх мэтийн зүй зохистой, тодорхой шалтгааны дагуу Европын холбооноос гарах эцсийн хугацааг дахин хойшлуулах өргөдөл гаргавал, Европын парламент Их Британийн гаргасан өргөдөлд нээлттэй байр суурь баримтална" гэжээ.