Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо уучлал хүслээ

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн 2001 онд нэгэн үдэшлэг дээр нүүрээ хараар будаж, цагаан нөмрөг өмссөн зургийг Time сэтгүүл олонд дэлгэсэн юм. Өчигдөр Ерөнхий сайд үндэсний телевизийн сувгаар мэдэгдэл хийж өнгөт арьстануудыг доромжилсон агуулга бүхий зураг авхуулж байсандаа уучлал хүслээ.

"2001 онд болсон үдэшлэг дээр би Аладдины хувцас өмсөж, нүүрэндээ будалт хийсэндээ харамсаж байна. Энэ талаар сайн бодох хэрэгтэй байсан. Ийм үйлдэл гаргах нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг болно гэдгийг тухайн үедээ ойлгоогүй байжээ. Би амьдралынхаа туршид арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тууштай тэмцэгч байсан.Хойшид ч энэ байр сууринаасаа ухрахгүй" хэмээн тэрээр онцолжээ.

Лхагва гарагт Time сэтгүүл твиттер хуудсан дээрээ Жастин Трюдогийн зургийг нийтэлсэн юм. 2001 онд Канадын нэгэн хувийн сургуульд болсон "Арабын үдэш"-т ирээдүйн ерөнхий сайд ийнхүү хувцаслаж байсан нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Трюдо тухайн үед уг сургуулийн багшаар ажиллаж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)