Манай улс Украин улстай харилцан визгүй зорчдог болохоор хэлэлцээ хийж байгаа ажээ. Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Украин улс хоорондын хэлэлцээрийн төслийг Засгийн газар дэмжээд байна. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүх төрлийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих юм. Одоо бол хоёр тал албан ёсны урилгатай иргэдээ харилцан визгүй зорчуулдаг байна. Украинтай хэлэлцээрт гарын үсэг зурснаар манай улсын иргэд нийтдээ 55 улсад визгүй зорчдог болно. Одоогийн байдлаар 54 улсад визгүй зорчиж байгаа юм. Харин манай улсад 56 орны иргэд визгүй зорчиж байна.
Манай улсын иргэд ямар 54 оронд визгүй зорчиж байгааг дараах жагсаалтаас харна уу. Мөн манай улсад иргэд нь визгүй зорчиж буй 56 улсыг танилцуулъя.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ОРНУУД
МОНГОЛ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ОРНУУД