Зүрх судасны Үндэсний конференц маргааш эхэлнэ

Монголын зүрх судасны эмч нарын эрдмийн чуулган Үндэсний конференци маргааш эхэлнэ. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Эрүүл зүрхний төлөө бид хамтдаа” уриатай үндэсний конференцид Монгол орны өнцөг булан бүрт зүрх судасны чиглэлээр ажиллаж буй 280 гаруй эмч, мэргэжилтэнүүд чуулан олон улсын нэр хүндтэй, зөвлөх мэргэжилтнүүдээс суралцахын зэрэгцээ шинэ технологи, тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг юм.

2019 оны тухайд Монгол Улсад зүрхний мэс заслын тасаг байгуулагдаж, анхны мэс засал хийгдсэний 50 жилийн түүхэн ой тохиож байна. Энэ хүрээнд “Зүрхний мэс заслын хөгжил өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйд” тодотголтой олон улсын хурлыг зохион байгуулахын зэрэгцээ салбарын тавин жилийн түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгож байна.

Өнөөдөр зүрх судасны өвчлөл хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт орж байна. Тухайлбал, 2017 оны статистикийн мэдээгээр 5405 хүн энэ өвчний улмаас нас баржээ. Зүрх судасны өвчлөлийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа хэдий ч эрүүл мэндийн салбар зүрх судасны өвчлөлийн улмаас шалтгаалсан нас баралтыг тогтвортой бууруулан ажиллаж байна. Тухайлбал хүн амын зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт 2010 онд 10000 хүн амд 23,61 байсан бол 2017 онд 17,45 болж буурсан үзүүлэлттэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. zurh sudasnii owchin uneheer aimshigtai zuil yum jil ireh tusam nemegdej bn

    0 0 Хариу бичих