Алекс Ко хэмээх тайвань залуу Хонконгийн жагсагчдын талаар интернетээр үзээд сэтгэл ихэд түгшиж хорт утааны баг цуглуулах аян зохион байгуулжээ.Улмаар хэдхэн хоногийн дотор 200 гаруй баг, агаар шүүгч, дуулга цуглуулж чадсан байна. Тэрээр "Би Хонконгт хэзээ ч очиж байгаагүй, гэхдээ надад санаа тавихгүй байх шалтгаан байхгүй.Хэзээ нэгэн өдөр Тайваньд ийм явдал тохиолдлоо гэхэд хонконгчууд ч бидэнд туслах болно " гэжээ.

Хятадын засаг захиргааны зүгээс Тайванийг АНУ-тай хамтран Хонконг дахь эсэргүүцлийн ажиллагааг өдөөсөн турхирсан хэмээн буруутгаж байгаа юм.Эсэргүүцлийн хөдөлгөөнийг Тайваниас зүгээс санхүүжүүлсэн гэх баримт олдоогүй ч  Хонконгийн "Шүхэр" хөдөлгөөн болон Тайванийн "Наранцэцэг" хөдөлгөөний идэвхтнүүд 2014 оноос хойш хамтран ажиллаж байгааг тогтоожээ.

Тайванийн засгийн газар Бээжин, Хонконгийн эрх баригчдыг ардчиллын төлөө жагсагчдын шаардлагыг нааштай хүлээж, эрх чөлөө, бие даасан байдлыг хадгалах амлалтаа биелүүлэхийг удаа дараа шаардаж байна.