09:00 цагт “UB Grand” зочид буудалд Ойн анги, ойн нэгжийн нэгдсэн зөвлөгөөн болно. Уг зөвлөгөөнд 21 аймгийн ойн анги орно.
09:00 цагт "Блю Скай" Зочид Буудалд "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, дэмжлэг үзүүлэх ДЭМБ-ын заавар"-ыг танилцуулах хурал болно.
10:00 цагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт НМХГ-ын зөвлөлийн хурлаар зочид буудал болон эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийгдсэн хяналт шалгалтыг хэлэлцэнэ.
10:00 цагт МҮХАҮТ-д Уул уурхайн компаниудын ханган нийлүүлэгч болох сонирхолтой компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна.
11:00 цагт Хангарди ордонд “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчид сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлага цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт МАХН-ын залуучууд байгалийн баялгийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт "49 дүгээр гудамж" театрт Монголын моно жүжгийн төвөөс тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй "Ялагчдын цуваа-2019" моно жүжгийн олон улсын уралдаант фестивалийн хэвлэлийн хурал болно.
12:30 цагт “Мишээл экспо”-д Намрын ногоон өдрүүд арга хэмжээ эхэлнэ.