ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч үзэж буй Азийн наадам, Ази тивийн 2019 оны аварга Э.Цэндбаатар гуравдугаар тойрогт Унгарын боксчин Роланд Галосыг 5:0-ээр ялж, шөвгийн наймд шалгараад байсан. Тэрээр өчигдөр медалийн төлөө Ирландын боксчин Курт Уолкертой тулалдаж 5:0-ээр /30:27, 29:28, 29:28, 30:27, 30:27/ илүүрхэн ялж, ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа.
Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд явагдаж байгаа бөгөөд медалийн төлөөх 57 кг жингийн тулаан хэдхэн минутын өмнө болж Азийн наадмын болон Ази тивийн аварга Э.Цэндбаатар 2019 оны Европын наадмын аварга, 2017 оны Европын аваргын хүрэл медальт, 24 настай Ирландын тамирчин Курт Уолкерыг ийнхүү илт давуу ялж, Дэлхийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо.