Монголчуудын гэрлэх нас жил ирэх тусам хойшилж байна

Монгол Улсад 2019 оны наймдугаар сарын байдлаар 894.496 өрх бүртгэгдсэн байна. Үүнээс 80 мянга гаруй өрх толгойлсон эцэг, эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзэлж байгаа аж. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж, 7971 аав байна. Тэдний 44.6 мянга нь 3 хүртэлх , 25.8 мянга нь 3-5 хүртэлх, 6.5 мянга нь 6 ба түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.

Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас 2010 онд эрэгтэй 26.2, эмэгтэй 24.2 байсан бол 2019 оны байдлаар эрэгтэй 29, эмэгтэй 26 болсон байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас жил ирэх тусам хойшилж байгаа ажээ. 
Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. СУРАХ, АЖИЛЛАХ, АМЬДРАХ ОРЧИН НӨХЦЛӨӨ ЭХЭЛЖ СОНГОДОГ БОЛСОН БАЙЖ МАГАДГҮЙ. БАС МЭДЭЭЛЛИЙН ЭРИН ЗУУНД АМЬДАРЧ БАЙГАА БОЛОХООР ӨӨР АСУУДЛУУД БАЙДАГ БАЙХ

    0 0 Хариу бичих
  2. 1t ediin zasgiin baidal ger bul zohiono gdg mash ih mungu zardag ajil, 1ara bhda sard 800-r hangalttai bsn bol 3ula bolsonii daraa 2 sayas naashgui. 2t elegnii c virus emchildeg bolson mongolchuudiin amidrah nas urtassan

    0 0 Хариу бичих