“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол Улсын шигшээ багийн медалийн салхийг 55 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Болортуяа хагаллаа. Тэрээр хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гунтай барилдаж 12:9 оногоор хожлоо.

ОУХМ Б.Болортуяа дэлхийн шилдгүүдийн нэг болсон гэдгээ харуулж, ийнхүү дэлхийн медальтан боллоо.