“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн 59 кг-ын жинд барилдаж буй Б.Шоовдор Германы бөх Паружевскиг 6:2 оноогоор хожиж, шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ. Манай бөх Канадын Линда Мораистай мөнгөн медалийн төлөө барилдана.