Засгийн газрын хуралдаанаар хууль бусаар бичил уурхай эрхлэгчдэд тавих хяналтыг сайжруулах шийдвэр гаргажээ.  Үүнтэй холбогдуулан салбарын сайд, харьяа агентлаг, зарим аймгийн Засаг дарга нарт дараах үүргийг өгчээ.

-Бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт

-Ашигт малтмал хууль бусаар олборлосон талбайд нөхөн сэргээлт хийлгэхийг сайд Н.Цэрэнбат, Ц.Нямдорж, Д.Сумъяабазар болон Засаг дарга нарт

-Бичил уурхайн дүгнэлтгүй талбайд ашигт малтмал олборлож байгаа эсэхэд хяналт тавих

-Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник, тоног төхөөрөмжүүдийг талбайгаас гаргах, харуул хамгаалалт тавихыг Цагдаагийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга С.Баатаржав, Н.Цагаанхүү нарт

-Хууль бусаар бичил уурхай эрхлэгчдийн судалгааг гаргаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллахыг сайд С.Чинзориг, Засаг дарга нарт даалгав.