“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жинд барилдаж буй Б.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх өчигдөр эхний даваанд Энэтхэгийн Лалитаг 10:3 оноогоор хожиж шөвгийн наймд үлдээд АНУ-ын бөх Жакара Гвениша Винчестерт 2:13 оноогоор хожигдсон юм.
АНУ-ын бөх хагас шигшээд Туркийн Б.Гуныг ялж шигшээд шалгарсан тул манай бөх өнөөдөр дагаж, Киргизстаны бөхийг 10:0 оноогоор цэвэр хожив. Орой манай бөх Туркийн Бедиха Гунтэй хүрэл медалийн төлөө барилдана.