“Нурсултан 2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын жингийн тэмцээн эхэллээ. Дээрх жингүүдэд манай улсаас МУГТ С.Цэрэнчимэд, ОУХМ Б.Шоовдор, ОУХМ Х.Болортуяа, МУГТ О.Бурмаа нар барилдаж байгаа юм.
57 кг. ДАШТ-ий алт мөнгөн медальт С.Цэрэнчимэд гавьяат эхний даваандаа “Токио 2020” олимпийн наадамд оролцох зорилгоор жин буурсан олимп, дэлхийн аварга Рисако Кавайтай таарч 0:10 оноогоор цэвэр ялагдлаа. Хөлдөө алдаж ардаа гаргаад нэг барьцан дээрээс бөөн оноо алдаад дуусав. Гэсэн ч Р.Кавай шигшээд шалгарах магадлал өндөр тул дагаж барилдаад медальд хүрэх боломж бий. 59 кг-ын жинд Б.Шоовдор эхний даваанд Польшийн бөх Катерина Жидачевскаятай, 65 кг-д Х.Болортуяа Украины Ирина Коляденкотой, 76 кг-ын жинд О.Бурмаа БНХАУ-ын Зоу Чиантай тус, тус барилдана.