НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74-р чуулган нээгджээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дүгээр чуулган өчигдөр буюу энэ сарын 17-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд нээгджээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн энэ удаагийн чуулган "Ядуурлыг арилгах, чанартай боловсрол, цаг уурын үйл ажиллагаа, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт хүчин чармайлтыг дэмжих” сэдвийн хүрээнд болж байна.
Нээлтийн ажиллагаанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антанио Гутерриш, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74-р чуулганы дарга Тиджани Мохамед Бунди, НҮБ-д суугаа улс орнуудын байнгын төлөөлөгчид оролцжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулган энэ сарын 16-нд өндөрлөж, Нигер улсын иргэн Тижани Мухаммед Бунди НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дугаар чуулганы даргаар сонгогдож, НҮБ-ын Ерөнхий ассамблейн даргын бэлэг тэмдэг алхыг 73 дугаар чуулганы дарга Мария Фернанда Эспиносагаас гардан авсан юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хаалтын ёслолд Мария Фернанда Эспиноса НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы дарга байх хугацаандаа гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлж, Эспиноса бол "Олон талт үзлийг хамгаалагч", үүрэгт ажлаа авах үедээ "бүх хүний асуудлыг харгалзсан НҮБ-ыг байгуулна" гэсэн амлалтаа амжилттай биелүүлсэн хэмээн үнэлжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)