Хэнтий аймгийн хүүхдүүд байт харваагаар тэргүүлжээ

Монголын хүүхдийн VI их наадмын байт харвааны тэмцээн энэ сарын 11-14 хооронд Монголын байт харвааны холбооны дэргэдэх “Дайчин чанар-Тэсвэрийн талбар 360” талбайд амжилттай зохион байгуулагджээ. Тэмцээнд 11 байгууллагын эрэгтэй 13, эмэгтэй 21, нийт 34 тамирчид оролцож, цэц мэргэнээ уралдуулсан аж. Тэмцээн хөвгүүдийн болон охидын ганцаарчилсан, хөвгүүд болон охидын баг, холимог хос гэсэн таван төрлөөр зохион байгуулагдаж, аваргуудаа тодруулжээ.

Байгууллагын нэгдсэн дүнгээр Орхон аймгийн баг тамирчид 3 алт, нэг мөнгөн медальтайгаар бусдыгаа хошуучилсан бол хэнтий аймгийнхан 1 алт, нэг хүрэл, Сүхбаатар аймгийнхан нэг алтан медальтайгаар тус тус удаалжээ.

Тэмцээний дүнг танилцуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)