Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны бусад хүн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.  

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал 1916 оны есдүгээр сарын 17-нд Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуу буюу өнөөгийн Увс аймгийн Давст суманд мэндэлжээ. Тэрээр 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар цолоор шагнагджээ. Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын "Эрэл" дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ. 2016 оны 9 сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ

\


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хөшөөнд цэцэг өргөж яваа байж хар шил зүүгээд байдаг нь тэнэг харагдаж бна

    0 0 Хариу бичих
  2. содном гуай юу бодож зогсож байгаа бол доо.

    0 0 Хариу бичих