“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр 50, 53, 55, 72 кг-ын жингийн барилдаанууд болох бөгөөд манай улсаас ОУХМ Цогт Очирын Намуунцэцэг /50 кг/, МУГТ Эрдэнэчимэгийн Сумьяа /53 кг/, Бат-Очирын Болортуяа /55 кг/, МУГТ Банзрагчийн Оюунсүрэн /72 кг/ нар барилдаж байна.
МУГТ Э.Сумъяа хоёрдугаар тойрогт Грекийн бөх Преволоракитай барилдаж 2:5 оноогоор хожигдлоо. ОУХМ Ц.Намуунцэцэг ОХУ-ын Екатерина Полещукт 6:9, МУГТ Б.Оюунсүрэн БНХАУ-ын Палиха Палихад 1:4 оноогоор тус, тус ялагдаад байсан билээ. Ингэснээр манай бөхчүүдээс нурав нь ялагдлаа. Гэхдээ найдлага тасраагүй, дагах барилдаан хийх магадлал байгаа. 55 кг-ын Б.Болортуяа удахгүй Энэтхэгийн бөхтэй барилдана.