Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж байна

ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж байна. Тэд Гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх зорилготой юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2019 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Завхан аймгийн мэргэжлийн анги, гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутгийн зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрх зүйн орчны шинэчлэл, шинээр батлагдсан заавар, аргачлалын талаар сургалт зохион байгууллаа.

Мөн сургалтын хүрээнд тус аймгийн хэмжээнд тохиолддог болон тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийн тойм судалгааг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. гамшгийн талаар ОБЕГазрынхан ихэнх нь өөрсдөө юу ч мэддэггүй, зүгээр л хийрхсэн улсууд

    0 0 Хариу бичих