Гахайн мялзан өвчин БНСУ-д гарчээ

БНАСАУ-тай хиллэдэг Өмнөд Солонгосын хил дээр гахайн мялзан өвчний хэд хэдэн тохиолдол гарсан талаар "Ёнхап" агентлаг мэдээлжээ. Хоёр Солонгосын хилээс холгүйхэн орших фермд энэ өвчний улмаас таван гахай үхсэнийг эх сурвалж бичсэн байна. Гахайн мялзангийн  дэгдэлтийн улмаас энэ бүс нутагт 4000 гаруй гахайг устгажээ. 

Гахайн мялзан гарсан талаар Өмнөд Солонгос анх дөрвөн сарын өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсэн байна. Өмнө нь 2018 онд БНХАУ-д энэ өвчний хэд хэдэн тохиолдол гарсан бол үүний дараа Вьетнам болон Монгол Улсад гахайн мялзангийн тохиолдлууд бүртгэгдсэн юм.

 Гахайн мялзан нь тэжээмэл гахай, зэрлэг гахайг өвчлүүлдэг хурц вирусын өвчлөл юм байна. Энэ өвчин тэжээл, бэлчээр, өвчтэй амьтнаас дамжин халдварладаг. Хүнд халдахгүй ч мялзангаар өвчилсөн гахай мах идвэл хүн энэ вирусыг насан туршдаа биедээ тээдэг аж


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. орос бас мялзантай байгаа. бараг арваад жил болж байна. 16 онд маанай хэд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй бөөнөөрөөө очиж гараа алгаа сарвайж байгаад гахайн махны шахаанд орчихсон. мунхагаа арилга гээд гахайн мах өгсөн юм шиг байгаам.

    0 0 Хариу бичих
    • улаан гахай

      0 0
  2. хойд солонгосууд нялуурч байгаад хятадаас мялзан авчихаж. үхсэн гахайгаа идэх л байх даа. өлбөрч үхэх нь ээ.

    0 0 Хариу бичих