08:00 цагт “Монголын улс төрийн намын төлөвшлийн асуудлууд хэлэлцүүлэг” Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.

09:00 цагт "Төлбөрийн тэнцэл ба гадаад өр хэлэлцүүлэг" Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно.

09.00 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын VII зөвлөлдөх уулзалт “Bly Sky” зочид буудалд эхэлнэ.

10:00 цагт “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-т зориулсан үйл ажиллагаа ЭМЯ-ны хурлын Б зааланд болно.

11:00 цагт “Монгол Тэмүүлэл” сургуулийн Эцэг, эхийн зөвлөлөөс Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хүүхдүүдийн суралцах эрхийг зөрчиж байгаа тухай мэдээлнэ.

11.00 цагт  “Нэг эрүүл мэнд” Олон улсын эрдэм шинжилгээний VI симпозиум Улаанбаатар хотноо зохион байгуулагдах талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын нэгжийн өрөөнд мэдээлнэ.

11.00 цагт “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны анхдугаар чуулга уулзалт Төрийн ордонд болно.

13:00 цагт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 103 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-ын зүүн хойно байрлах хөшөөнд нь цэцэг өргөнө.