“НепкоКидс” хэвлэлийн газрын санаачилгаар монгол хүүхдийн туурвисан, чанартай бүтээлийг олж илрүүлэх, тухайн бүтээлийг олон улсын зах зээлд гаргах зорилгоор “Улаанбаатарын өнгө” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн хүрээнд эхний ээлжинд “НепкоКидс” хэвлэлийн газар, “Торгоны зам сан”, “Непко” хэвлэлийн газар болон “Тархи цэнэглэгч” номын клубтэй хамтран “Улаанбаатарын өнгө” хүүхдийн номын анхдугаар уралдааныг энэ оны тавдугаар сард зохион байгуулж, оролцогчдын бүтээлийг хүлээн аваад байгаа аж.

Улаанбаатарын өнгө төслийн хоёр дахь шат  хүүхдийн номын  фестивалийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. Фестивал 2019 оны аравдугаар сарын 5,6-ны өдрүүдэд болно.

Уг номын фестиваль нь хүүхдийн зохиол, хүүхдийн зохиолч, хүүхдийн номын зураач, хүүхэд-эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилготой арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.

Фестивалийн хүрээнд:

-Улаанбаатарын өнгө-2019 хүүхдийн ном туурвих уралдааныг дүгнэх арга хэмжээ  -Дунд насныханд зориулагдсан "Питер Пэн" жүжиг тоглогдоно -Хүүхдийн зохиол туурвигчдын сонирхолтой илтгэлүүд -Монголын хүүхдийн зохиолын ертөнцийн талаарх хэлэлцүүлэг

-Уралдааны хүндэт 3 шүүгчийн нэг, Туркийн хамгийн том хэвлэлийн агентлаг "Калем"-ын захирал Нэрмин Моллаглу зохион байгуулагчдын урилгаар ирж оролцон, уралдааны оролцогчид, хэвлэлийн газруудтай уулзалт хийх зэрэг үр өгөөжтэй сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдох юм.