Монголбанкнаас “Хөгжлийн банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”, “Хөгжлийн бакнны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр нийтээр хэлэлцүүлэхээр танилцуулж байна.

Зохистой харьцааны зохицуулалттай холбоотой саналаа [email protected], активын ангиллын зохицуулалттай холбоотой саналаа [email protected] цахим хаягаар тус тус ирүүлж болно гэлээ. Олон нийтээс санал авах төслүүдийг Монголбанкны цахим хуудсанд нийтэлсэн байгаа аж.