Холимог тулааны домог Жорж Сен Пьер өнөө цагийн хамгийн шилдэг тулаанчийг жин харгалзалгүй нэрлэжээ. Тэрээр “Хабиб Жон Жонсын нэг адил энэ жагсаалтад заавал орох ёстой хүний нэг. Бас Хенри Сехудо байна. Түүнийг ялах маш хэцүү. Аманда Нуньесийг мартаж болохгүй, тэр бол UFC бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг эмэгтэй тулаанч” хэмээн өгүүлжээ. Тэднээс ганцыг нь нэрлээч гэхэд тэрээр татгалзсан байна. “Та надаас дэлхийн хамгийн хурдан хүн хэн бэ гэвэл би Усайн Болт гээд шууд хэлж чадна. Яагаад гэвэл үзүүлэлт бий. Харин холимог тулааны тухайд бол таамаглаж л чадна” хэмээн ЖСП өгүүлжээ.
Мөн Тони Фергюсоныг Хабиб Нурмагомедовтой тулалдах эрхтэй гээд туланыг тэсэн ядан хүлээж байгаа гэсэн байна.
Жорж Сен Пьер нь UFC-д нэг ч ялагдаж үзээгүй, босоо аварга явсан домогт тулаанч билээ.