Европын хөлбөмбөгийн холбоо “Аваргуудын лиг”, “Европа лиг”-ээс гадна дахин нэг тэмцээн зохион байгуулахаар яригдаж байгаа билээ. Тэгвэл энэ асуудал нэг тийшээ шийдэгдсэн бололтой. Шинэ тэмцээний нэр, эхлэх хугацаа тодорхой болсон талаар “Bild” сонинд мэдээллээ. Мэдээлэлд өгүүлснээр, шинэ тэмцээнийг “Конференцийн лиг” гэж нэрлэхээр тогтсон бөгөөд 2021-2022 оны улиралд эхлэхээр болсон гэсэн байна.
Форматын хувьд “Аваргуудын лиг”-тэй адил, 32 баг найман хэсэгт хуваагдаж тойргоор тоглоод хэсгээ тэргүүлсэн хоёр нь 1/8 шигшээд өрсөлдөж, цаашид олимпийн системээр аваргаа тодруулах ажээ. Ингэхдээ хоёрдугаар байр эзэлсэн баг нь Европа лигийн хэсгийн шатанд гуравдугаар байр эзэлсэн багтай халз тоглолт хийж байж хасагдах шатанд гарах ажээ. “Конференцийн лиг”-ийн аварга баг дараа жил нь “Европа лиг”-т шууд оролцох эрх авах юм байна.
Үе ахих маягаар “Аваргуудын лиг” рүү мацдаг нэг тэмцээн нэмэгдсэнээр дунджаас доогуур багуудын өрсөлдөөн нэмэгдэж, хөлбөмбөгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа юм байна.