БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны засаг захиргаа нутаг дэвсгэрт нь биткойн болон бусад криптовалют олборлохыг хоригложээ. “Primitive Ventures” компанийн захирал Дови Ван энэ талаар мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, эрх баригчид цаашдаа үүлэн тооцоолол, дата төвийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд илүүтэй анхаарал хандуулах юм байна. Учир нь, аж ахуйн нэгжүүд ийм нэрийн дор криптовалют олборлох нь түгээмэл байгаа ажээ.

Ингэснээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт криптовалют олборлохыг бүрэн хориглоод байна. Эрх баригчид энэ чиглэлийн үйл ажиллагааг бодит эдийн засагт ямар ч нэмэргүй гэж үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.