Саудын Арабын үйлдвэрлэл буурсны дараа газрын тосны үнэ 13 хувиар өсөв

Саудын Арабын олборлолт буурсны дараа Лондон дахь ICE биржийн нээлтийн үеэр Brent маркийн газрын тосны үнэ 13.8 хувиар өссөн мэдээтэй байна.

Өнгөрсөн бямба гаригт Саудын Арабын нефтийн үйлдвэрт дроны халдлага гарсны улмаас газрын тосны үйлдвэрлэлээ өдөрт 5.7 сая баррелаар багасгаад байгаа юм. Ингэснээр тус улсын нефтийн үйлдвэрлэлийн талаас илүү хувь нь тасалдаад байна. Уг халдлага нь нефтийн үнийг хэлбэлзүүлэх зорилготой бөгөөд үйлдвэрлэлийн доголдол удаан үргэлжилбэл нефтийн үнэ өсөхийг мэргэжилтнүүд анхааруулж байсан юм. Өчигдрийн дуудлага худалдаагаар газры тосны үнийн хамгийн дээд өсөлт 19.1 хувьд хүрсэн байна.

Арваннэгдүгээр сарын нээлтийн ханшаар энэ төрлийн нефть баррель нь 67.8 доллараас 71.62 болж өснө хэмээн таамаглаж байсан юм.

Үүний зэрэгцээ WTI маркийн газрын тосны арваннэгдүгээр сарын ханш 15.8 хувиар өсөж 63.47 доллар болжээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)