Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хэсгийг өнөөдөр нээнэ

Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарцыг өнөөдөр нээнэ. Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөн нээгдсэнээр замын хөдөлгөөний нягтрал харьцангуй буурна гэж тооцоолж буй юм. Гэхдээ гүүрийг бүрэн нээхгүй бөгөөд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол Улсын гудамж руу буух Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, харин Их Монгол Улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөжээ. Зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөсөн байна.

Замын цагдаагийн газрын ойролцоо баригдаж буй энэхүү гүүрэн гарцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц нь баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Тэгээд нээгээч. Цаг барьдаггүй, хөшүүн хөдөлгөөнтэй, байгуулсан гавьяагүй дарга нэртэй тууз хайчлагч жүжигчидийг хүлээх шаардлага юу байна аа.

    1 0 Хариу бичих
    • өөр хийх ажил олддоггүй юм байгаа биз

      0 0
    • Харин тх, 9/20-нд, 11 сарын эхээр тэгээд нэг рамп ашиглалтад орох бүрд нь нээлт хийх юм уу

      0 0