"Цэвэр агаартай-Автомашингүй өдөр" арга хэмжээний үеийн хөдөлгөөн зохицуулалтын зураглалыг Тээврийн цагдаагийн албанаас гаргасныг танилцуулж байна. Тус албанаас "Өнөөдөр буюу 2019.09.15-ны өдөр 07:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 захирамжийн дагуу Цэвэр агаартай-Автомашингүй өдөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд автомашингүй бүсээс бусад гудамж замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна" гэсэн мэдээллийг өглөө. Хөдөлгөөнд оролцогч та бүхнийг замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой, соёлтой оролцохыг тэд зөвлөж байгаа юм.