Тяньаньмэнийн талбайд танкуудыг оруулаагүй “Үл танигдсан эсэргүүцэгч” гэсэн алдартай гэрэл зургийг авсан Америкийн гэрэл зурагчин Чарли Коул 64 насандаа Бали аралд таалал төгслөө гэж South China Morning Post сонин мэдээлэв.

1989 оны зургаадугаар сард танкийн цувааг үймээнтэй байсан Тяньаньмэнийн талбайд оруулалгүй хагас цаг зогсоосон нэгэн эрэгтэйн зургийг дарсан дөрвөн гэрэл зурагчны нэг нь Коул юм. Тэр зураг нь World Press Photo 1998 уралдааны оны шилдэг зураг номинацид ялсан байв. "Үл танигдсан эсэргүүцэгч" (Tank Man) зураг маш алдартай болжээ.

“Тэр хүнийг би амь үрэгдэх байх гээд л зургийг нь аваад байлаа. Гайхалтай нь эхний танк зогсоод түүнийг тойрч гарахаар оролдсон юм” гэж Коул ярьсан байдаг.

Сүүлд нь нийгмийг аюулаас хамгаалахын хүмүүс  түүнийг аваад явсан. Тэр цагаас хойш “танигдаагүй эсэргүүцэгчийн” талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Энэ зураг Хятадын интернэтэд хориотой. Туршуулууд  түүний өрөөнд нэгжлэг хийнэ гээд тэр зургийн хальсаа наадаг туузаар ороон 00 өрөөний тосгуурын бакад бэхэлсэн байжээ. Түүний аппаратыг цэвэрлэсэн ч танктай зургийг олоогүй гэнэ. Зургийн хальсыг Ассошиэйтед Пресс агентлагийн салбарт угаагаад  Newsweek сэтгүүлд дамжуулжээ.

Хожим Коул тэр зургаа Тяньаньмэнийн талбай дахь эмгэнэлийн бэлгэдэл болсонд харамссан байдаг.