Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Ч.Улаан нар энэ амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг буюу Төв, Сэлэнгэ аймагт ажиллахаар болсон. Тэд өнөөдөр Төв аймагт ажиллаж байна.

Энэ жил улсын хэмжээнд 340 мян га-д үр тариа тариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаанбуудай хураахаар төлөвлөжээ. Ингэснээр улаан буудайн гурилаар дотоодоо бүрэн хангах боломж бүрдэх юм байна. Төрөөс хүнсний хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирсэн. Харин энэ жил улаанбуудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгджээ.