Шнобелийн шагнал (Антинобелийн шагнал гэдгээр бас алдартай) гардуулах 29 дэх ёслол АНУ-д болж Харвардынхан стрессээ тайлав

Шагналыг Annals of Improbable Research гэх сэтгүүл “эхлээд инээлгээд дараа нь бодуулдаг”  шинжлэх ухааны судалгааны төлөө олгодог байна. Утгагүй мэт эхлээд санагдах судалгаа нь бас шинжлэх ухааны үнэ цэнэ агуулдаг гэж зохион байгуулагчид нь үздэг.

Оперантын сургалт гэгдэх амьтныг сургахдаа машины тусламжтайгаар гаргадаг дэмжсэн дуу авианы нэртэй технологи нь мэс засалчдыг сургахад тохиромжтой гэж үзсэн гурван эрдэмтэн энэ шагналыг авлаа.

Мөн Голланд, турк эрдэмтэд дэлхийн ямар мөнгөн тэмдэгт хамгийн бохир вэ гэдгийг тогтоон шагнал хүртэв. Эм ариутгалд эсэргүүцэл үзүүлэх нянгууд Румыны Төв банкны дэвсгэрт доллар болон энэтхэг рупинээс ч их байжээ.

Ираны эрдэмтэн Иман Фарахбакш хүүхдүүдэд памперс өмсгөх машин бүтээн техникийн салбарын шагналыг нь авчээ. Аппаратыг АНУ-д бүртгэсэн байна.

Химийн салбарын шагналтан болох япончууд таван настай хүүхдийн нэг өдөрт ялгаруулдаг шүлсний хэмжээг гаргажээ.

Сэтгэл зүйн салбарын шагналыг үзгээ амандаа зуун хазаж байх нь хүнийг инээлгэдэг ба түүгээр аз жаргал авчирдаг гэж анхлан нээгээд дараа нь тэр нь тийм биш гэдгийг нээсэн немец Фритц Стракт олгов.

Анагаахын шагналд нь пицца өвчнийг дийлж үхлийг ялна, гэхдээ түүнийг заавал Италид идсэн байх ёстой гэсэн онолыг дэмжсэн мэдээлэл хийсэн Сильвано Галлус ялжээ.

Анатомийн шагналыг 12 жилийн өмнөх ажилд олгов. Тэр үед Рожер Мюссе,  Буррас Бенгудифа хоёр франц шуудан зөөгчдийн хувцастай ба нүцгэн байх үеийнх нь умдагны халууны ялгааг тогтоосон байв.

Шнобелийн энх тайвны шагналыг загтнасан газраа маажих нь тааламжтай мэдрэмж өгдөг шаталбарыг тогтоосон хэсэг эрдэмтэд авчээ.

Энэ шагналыг  энэ жил Нобелийн дөрвөн жинхэнэ шагналтнууд  гардуулав. Ялагч нарт Зимбабвегийн гипер инфляцийн үеийн 10 тэрбум долларыг дагалдуулдаг.

Ёслолыг элэглэсэн хөгжөөнтэй арга хэмжээ, лекц дагалдана. Тэр үеэр шагналтнуудад 24 секундын дотор өөрийн бүтээлээ тайлбарлах дараа нь түүнийгээ долоон үгэнд багтаах боломжийг өгдөг. Шагналд ирж зүрхлэсэн шагналтнуудад  нэг минутыг олгоно. Түүнээс хэтэрвэл найман настай охин залхуутай болсныг зарлаад лекцээ зогсоохыг гуйдаг ажээ.