Хүйтний улирал эхэлмэгц, агаарын бохирдлын асуудал нийслэлчүүдийн санааг зовоодог. Энэ байдлыг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сүхбаатарын талбайд өнөөдөр “Цэвэр агаар” өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгт 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож, гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа ажээ. Мөн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62-р тогтоолын хүрээнд төр, захиргааны байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулах юм байна.