Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд Ховор болон орчин үеийн автомашины үзэсгэлэн гарлаа. Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн автомашинуудын хамгийн эртнийх нь 1932 онд үйлдвэрлэсэн ГАЗ-М1 байсан бөгөөд хуучин машин цуглуулдаг гурван хүний 10 гаруй автомашиныг дэлгэжээ.