В.Правосудов: Хийн хоолойг Монголоор дамжуулах санаачилга Хятадаас гарсан

Сергей Правосудов.

ОХУ-аас БНХАУ руу экспортлох байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулж тавих асуудал гурван улсын анхаарлын төвд байна. “Алтай” буюу “Сибирийн хүч 2”-ын маршрут солигдсоноос шалтгаалан нэр нь “Талын урсгал” болж өөрчлөгджээ. Ямартай ч хэвлэлд ингэж бичиж байгаа юм. Eagle.mn энэ удаа ОХУ-ын Үндэсний эрчим хүчний их сургуулийн захирал Сергей Правосудов https://rusprav.tv цахим сонинд энэ асуудлаар ярилцлага өгснийг хүргэж байна.

-БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулж тавих асуудал яригдаж байна. Өмнө нь яагаад авч хэлэлцэж байгаагүй юм бэ?

-Бид эхэндээ байгалийн хийн хоолойг Иркутскээс Монголоор дамжуулж тавих нь ашигтай гэж үзэж байлаа. Ковыктинскийн ордыг ашиглаж эхлээгүй, “Газпром” тэнд хувь эзэмшдэггүй байх үед шүү дээ. Монголоор дамжуулж тавих нь илүү богинын дээр, газар нутаг нь хийн хоолой угсрахад тохиромжтой байсан юм. Гэтэл энэ асуудлыг Хятад эсэргүүцсэн. Бээжин тэр үед Улаанбаатар цоргоны тохируулгыг атгаж, нээж, хаана гэж болгоомжилсон юм. Харин одоо бол байдал өөр. Хийн хоолойг Монголоор дамжуулж тавих санаачилга хятадаас гарч байна. Үүнээс харахад БНХАУ-ын болгоомжлол арилжээ. Хийн хоолойг Монголоор дамжуулж тавих асуудлыг хойшлуулж байсан ганц шалтгаан энэ л байсан. Бусдаар бол Монголоор дамжуулахад ямар ч асуудал байгаагүй.

-“Алтай” төсөл хэрэгжээгүй шалтгаан юу вэ?

-Гол шалтгаан нь Монгол, Казахстаны завсраар БНХАУ-тай хиллэдэг хэсэг нь хэтэрхий нарийхан байсан нь гол шалтгаан. Энд бас газар нутгийн ихэнх хэсэг нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтдаг Укокийн дархан газар байдаг. Миний бодлоор бол, хийн хоолойг дархан газрыг дайруулаад, гэхдээ байгаль орчинд маш мага нөлөөтэй байдлаар явуулах бололцоо байсан. Гэвч энэ тохиолдолд дэлхий нийтийг хамарсан шуугиан дэгдэх байлаа. “Энэ чинь ЮНЕСКО-гийн дархан газар. Яаж чадаж байна аа. Зэрлэгүүд” гээд л. Одоо бол энэтэй, энэгүй Орост хандах сөрөг хандлага дээврээс илүү гарчихлаа л даа.

Ер нь бол Алтайн маршрутын хамгийн гол бэрхшээл нь Укок байсан. Монголоор бол ийм асуудал байгаагүй. Бүх талд ашигтай, монголчуудад бол бүр ч ашигтай. Хий авч хэрэгцээгээ хангаад, дээр нь дамжин өнгөрүүлсний татвар гэж мөнгө авна.

-БНХАУ “Сибирийн хүч 2” /”Алтай”/-ын асуудлаар 15 жил хэлэлцээр хийсэн. “Талын цутгал” /Монголоор дамжин өнгөрөх/ ингэж сунжрах юм биш биз?

-“Сибирийн хүч 2” хэрэгжихгүй удсан өөр нэг шалтгаан нь Хятадын баруун хойд нутагт хүн ам сийрэг суурьшсан явдал байсан. Тэнд Туркменээс татсан хийн хоолой бий. Хэрвээ бид тийшээ хоолойгоо тавьчихвал тийм ч таатай бус нөхцөл үүсэх байлаа. Хятадууд байгалийн хий олборлох, байгалийн хий дамжуулах хоолой тавих ажилд нь Туркменистанд тусалж, хөнгөлөлттэй зээл олгосныхоо хариуд маш хөнгөлөлттэй үнээр худалдаж авч байгаа юм. Тэгэхээр, хятадууд Туркменистанаас хямд хий авдаг хэрнээ Оросыг үнэтэй хийгээ нааш нь аваад ир гэсэн. Энэ нь бидэнд таалагдаагүй. Харин Газпромын хувьд, байгалийн хийн хоолойг Ямало Ненецкийн автономит мужаас БНХАУ руу татах нь ач холбогдолтой байсан. Яагаад гэвэл чухам энэ ордоос Европ руу байгалийн хий экспортолдог шүү дээ. Хэрвээ Европт өгдөг үнээрээ хятадуудад өгчих юм бол ашигтай байх гээд байдаг. Гэтэл Бээжин Туркменистаны хямд хийгээр сүрдүүлээд суучихвал үргүй зардал гаргасан болчихно. Учир нь, хятадуудад хямдруулчихвал европчууд бас биднээс хөнгөлөлт нэхнэ шүү дээ.

Ийм учраас л “Сибирийн хүч 2” ингэж олон жил гацсан юм. Монголоор дамжин өгөрөх тухайд бол асуудал огт өөр. Байгалийн хий Монголоор дамжаад БНХАУ-ын төвийн мужуудад очно. Энд Туркменистаны хийтэй өрсөлдөх асуудал байхгүй.

-Тэгэхээр, Бээжин хийн хоолойг Монголоор дамжуулах асуудал дээр байр сууриа өөрчилжээ. Энэ нь юутай холбоотой юм бол. Бид Монголтой стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсантай холбоотой юм болов уу?

-Надад энэ талаар мэдэх юм алга. БНХАУ өөрийгөө илүү хүчтэй тоглогч болсон гэж үзсэн ч байж болох юм. Эцсийн эцэст, Монгол ер нь БНХАУ-тай яаж муудалцаж чадах юм? Тэр тусмаа манай хоёр улсын дунд хавчуулагдсан, ямар ч аюул занал учруулдаггүй улс...        


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)

  1. Хийн хоолой монголд ямар ашигтай вэ. Газар нутагаа ашиглуулсан хэдэн төгрөг авах байх түүгээр нь МАНАН гийнхан зугаалдаг утсаар ярьсан төлбөрөө төлүүлдэг мөнгө хийх байх. Хэлсэн үгээ хэзээ ч буцаадаг нийгэмтэй орноос бүгд дөлдөг байтал хятад ойртоод байгаа нь ямар учир бна.

    1 1 Хариу бичих
    • Mongol Hyatadaas zeel butsaltgui tuslamj yanz buriin yum ih avsan Hyatadiin esreg yu yugaaraa hudluh bilee. hultsungui bolgoj bga shuu dee

      0 0
    • Та яг юм уншиж мэдээгүй харанхуй ард шиг хардаж бна. Юм гэдэг учиртай. Үүл гарлаа бороо орох нь уу, гэдэг шиг биш!

      0 0
  2. ter hvzvvgvi durak baigaagvi bol odiid hymd gas heregleh blaa. Odoo bol gas tvlshee eh ornoosoo haih hergtei... Hytaduud GAS mongold bgaag medcheed aij bgaa shvv

    0 0 Хариу бичих
  3. Юу гэнэ вээ. Бид ойрын 100 жилдээ орос хятад хоёрыг ямар нэг зүйлээр айлгаж чадахгүй гэнэ үү. Юунд ингэж өөрсдийгөө доош нь хийнэ вэ. Ийм бодолтой пост бичсэн хүнд хандаж хэлэхэд бид харин ч их айлгаж байгаа бусуу. Өмнө нь ч одоо ч айж бна. Хятад орост задрал явагдах нь байж болох л асуудал . Зарим судлаачид ялангуяа оросын судлаачид үүнийг тун ойрхон байгаа мэт бичдэг. Хэрэв тэгвэл бидэнд ашигтай л баых болно. За яахав үүниыг зүгээр л хоосон мөрөөдөл гэж бодоход бид өөрсдөө хүчирхэг эзэнт гүрний үрс болохоор бидниыг атгаж байх тийм ч амар биш бас тийм ч таатай ыайхгүй гэдгийг тэд маш сайн мэдэж байгаа.

    1 1 Хариу бичих
    • Ер нь хэн нэгнийг айлгаж амьдарна гэж юу гэсэн үг вэ, ямар гаж донтон юм уу?

      1 0
  4. Хий хулгайлна гэсэн зүйл яаж байх билээ. Тэр чинь мангар биднээс илүү хэд хэдэн тооцоолох хэрэгсэлтэй байгаа шүү дээ. Дэмий зүйлд санаа зовох хэрэггүй.

    0 0 Хариу бичих
    • Нийгэмийн бүх түвшиндээ хулгайг өөгшүүлсэн бас боловсролгүй харанхуйгаасаа амархан тархиа угаалгадаг манай оронд хийг хулгайлах гэж хүн бүр оролдоно

      0 0
  5. түй түй холуур холуур...тэрүүгээр яваа гайг энүүгээр дуудах огт шаардлаггүй...одоогоор урд хойд 2 улсын ноцтой эрх ашиг Монголд байхгүй учраас л бид хэл амгүй амар жимэр аж төрж байгаа шүү...ярваатаж байгаад өөрсөндөө лай хураах илүүц

    3 0 Хариу бичих
    • 2 ulsiinhaa hugjilrvv joohon oirtii do. Dandaa tsaash tsaash geser btal yu ch vgvi vldeh n bna shv de.

      1 0
  6. 1996 оноос монголын тевеер хий дамжуулах тухай орос-хятадын гэрээг хэрэгжуулэх яриа хэлэлцээнд монголчуудыг оролцуулж эхэлсэн байв. Гэвч хойно Байгал нуурыг хамгаалах хеделгеен ернеж, манай хэдэн нехер оросод бид ергуй, оросууд манай байгал орчинг танкаараа суйтгэсэн тул бидэнд 5 дахин их ертей гэж тв невтруулэг хийж , бусдынхаа хийж буй ажилд садаа хийж, оросын дургуйг хургэснээр энэ ажил зогссон туухтэй юм. Шинэ юм огт биш.

    2 1 Хариу бичих
  7. худлаа шүү зүгээр л жонкуугийн ээлжит шоу.

    2 1 Хариу бичих
  8. хятадын болгоомжлол бол америкийн талыг баримтлагч монгол байсан. Харин Баттулга гарч ирсэнээр ШХАБ-д хандах монголын хандлага ѳѳрчлѳгдсѳнийг мэдэрсэн л дээ. Энэ нь нѳлѳѳлсѳн болов уу

    0 2 Хариу бичих
  9. Гол нь 3 талын ил тод хяналттай хийхгүй бол дараа нь ямар нэг байдлаар хулгайд сэрдэгдэж өр төлбөрт унах асуудал үүсэх вий. Энийг маш сайн анхаармаар байна.

    0 0 Хариу бичих
    • yag unen,tusviin hurungu idej, uugaad tsadahgui baigaa birdnuud hol baigaasai,busdaar bol ashigtai

      0 0
    • yag unen,tusviin hurungu idej, uugaad tsadahgui baigaa birdnuud hol baigaasai,busdaar bol ashigtai

      0 0
    • yag unen,tusviin hurungu idej, uugaad tsadahgui baigaa birdnuud hol baigaasai,busdaar bol ashigtai

      0 0
  10. Монголд ямар ч сонголт бхгүй шүү дээ.хараад л суухаас өөр гарц бхгүй нь гашуун үнэн.Орос ч Хятад ч маш том бодлоготой гүрэнүүд шүү дээ.

    3 0 Хариу бичих
  11. Odoo manai darga nar bugd hytadad urtei boltsiin chin hujaaguud yundaa aidgiin

    0 0 Хариу бичих
  12. Zugeer neg zahiin gostuu ivan gutsdag ain.

    0 0 Хариу бичих
  13. Oros hayatd hoyr manaid ashigtai sanal tavihgui sain sudlah heregtei. unegui yum zuvhun hulgani havhand bdgig sanah heregtei

    3 0 Хариу бичих
    • Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай хөөрхий нэгэн цагт дэлхийн тэн хагасыг эзэлсэн хүчирхэг өвөг дээдсийн үр сад гэхэд ичмээр юм бгаан.

      0 0
  14. Бээжин биднээс айж болгоомжилсон гэнэ. Яг харагдаач. Бид яаж ч тэрчийлээ гэсэн ойрын ядаж 100 жилдээ Орос, Хятад хоёрыг ямар нэг юмаараа айлгаж чадна гэж үү. Одоо энэ Украйны нутгаар дайрч европ руу өнгөрч байгаа Оросын хоолойноос цагаандаа хулгайч, луйварчин украйнууд хулгайлдаг. Гэхдээ Украйн чинь муу ч гэсэн том улс, ард нь ЕХ ч шургадаг. Харин, бидэнд тэгэх чадал ч үзээд өгье гэсэн ч байхгүй шүү дээ.

    4 0 Хариу бичих
    • Юу ч мэдэхгүй байж украиныг яаж хулгайч гэж зүрхэлнэ вэ? Арай өөр бодит мэдээллийн хэрэгслээс мэдээ уншаач ээ

      0 0
    • Манай эх орончид гэжтом дайсан бидэнд би шүү..,нөгөө хоолойг нь ард түмэний өмч авч өгнө гээдл

      0 0
    • Чиний бичсэнийг уншсан чинь гэнэт хийн хулгайлаад байна гэдэг асуудалд унах вий гэсэн болгоомжлол төрж байна шүү. Энэ асуудлыг маш сайн ил тод, нээлттэй хийхгүй бол гэнэт хий хулгайлж байна гээд манайд асуудал үүсгээд өр нэхчихвэл яах билээ гэж бодогдож байна

      0 0
    • Tegeed?bitgii ingeed unshsan yumaa.uuruu helj bga yum shig davtaj bicheed bgaach

      0 0