"The Hu" хамтлагийнхан шинэ цомгоо дэлхий даяар зэрэг нээж байна

"The Hu" хамтлагийнхан "The Gereg" цомгийнхоо нээлтийг өнөөдөр дэлхий даяар нэгэн зэрэг хийж байна. Монголын хөгжмийн урлагийн түүхэнд урьд хожид байгаагүй асар хүчтэй тэсрэлт хөгжлийг авч ирсэн хэмээн үнэлэгдэж буй тус хамтлагийнхан есдүгээр сарын 11-нээс АНУ даяар гурван сарын турш аялан тоглох тур концертоо эхлээд байгаа юм.

Дашрамд дурдахад, “The Hu" хамтлагийнхан өнгөрсөн зургаадугаар сард "Wolf totem", "Yuvu yuve yu" тэргүүтэй дөрвөн хит дуугаа багтаасан анхны пянзыг гаргасан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)