Өнөөдөр Олон улсын Ардчиллын өдөр тохиож байна. Улстөрийн намуудын хамтран "Ардчиллын замаар 30 жил" онол практикийн бага хурал зохион байгуулж, Сүхбаатарын талбайд "Ардчиллын түүх боть-I" номын нээлт, Фүүд фестиваль, ховор автомашины үзэсгэлэн, Big Laser show, рок поп, хип хоп уран бүтээлчдийн тоглолт болох юм.