УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаантай. Байнгын хороод болон чуулганаар намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Энэхүү онцгой дэглэмийн хугацаа нь энэ сарын 6-нд дуусаад байгаа юм.
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
12.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан: