Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэц энэ сарын 20-нд дунд суудлын хуралдаанаа хийхээр төлөвлөжээ. Тус хуралдаанаараа Захиргааны ерөнхий хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульзөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх юм байна. Дээрх хуулийн зохицуулалтаар захиргааны байгууллага хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л захиргааны хэм хэмжээний акт гаргахаар хуульчилжээ. Энэ нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болох тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж нэр бүхий иргэн үзэж Цэцэд хандаж мэдээлэл ирүүлжээ. Үүний дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж дунд суудлын хуралдаанаа хийхээр болсон нь энэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)