Төв банкны тухай хуулинд Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг.
Дээрх зорилтыг хангах үүднээс Монголбанкнаас бодлогын болон Төв банкны уламжлалт арга хэрэгслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна олон улсын сайн туршлага, нийтлэг жишгээр Монголбанкны үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтцийг дунд хугацаанд төлөвлөх, цогц байдлаар үйл ажиллагааны хөтөлбөр батлан хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Энэхүү шаардлагын дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-10 дугаар тушаалаар “Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр 2017-2019”-ийг батлан хэрэгжүүлж байна.
Монголбанкны үйл ажиллагаанд тулгамдаж буй болон цаашид өөрчлөх, шинээр нэвтрүүлэх ажлуудыг тодорхойлон стратегийн хувьд дараах үндсэн 5 чиглэлд тулгуурлан ажиллаж байна хэмээн Монголбанкнаас мэдээллээ.
I. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ САЙЖРУУЛАХ
Хууль, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлийн хүрээнд 2 хуулийг шинээр боловсруулж, 3 хуульд шинэчилсэн найруулга хийж, 4 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хөтөлбөрт тусгагдсан. Үүнээс “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийг шинээр боловсруулж, “Төв банк /Монголбанк/-ны тухай хууль”-ийг шинэчлэн найруулж, “Банкны тухай хууль”, “Мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-иудад нэмэлт өөрчлөлт оруулан Монгол Улсын Их хурлаар батлуулсан. Актив удирдлагын тогтолцооны хуулийн төсөл, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хууль санаачлагчид уламжлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, Эрдэнэсийн сангийн тухай, Векселийн тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
II. БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ШИНЭЧЛЭХ
III. ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ
IV. ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, АРГА АЖИЛЛАГААГ НЭВТРҮҮЛЭХ
V. ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ