Шотландын Глазко хотод байрлах IKEA тавилгын дэлгүүрт гурван мянган залуу нуугдаж тоглохыг завджээ.

Авсаархан, боломжийн үнэтэй тавилга, гэр ахуйн хэрэглээний зүйлс үйлдвэрлэдэгээрээ алдартай Шведийн IKEA компани дэлхий даяар 423 дэлгүүртэй. Цогц үйлчилгээтэй IKEA-ийн дэлгүүрүүдийг төөрөхөөр том гэж ярьцгаах нь бий. Тэгвэл хэсэг залуус энэ үгийг батлан дэлгүүрт нуугдаж тоглохыг фейсбүүкээр уриалж, бүртгэл явуулахад 3000 хүн нэгдсэн байна.Гэвч дэггүй залуус санаагаа гүйцээж чадсангүй. Уриалга гаргасан залуусыг цагдаад дуудан байцааж дэлгүүрийн ойролцоо хүчний байгууллага хамгаалалт гаргаснаар хэрэг явдал дуусгавар болжээ.